ҽ

ТЭНГЭРИЙН ХАТАН, 2024 оны 4 сарын 21

Гэгээн Петрийн талбай
2024 оны 4 сарын 21, Амилалтын цаг улирлын дөрөвдүгээр Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэндийг хүргэе!

Энэ ням гараг Сайн Хоньчин Есүст зориулагдаж байна. Өнөөдрийн Сайн мэдээний айлдлаар (Иохан 10:11-18) Есүс бидэнд "Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг" (ишлэл 11) гэж хэллээ. Тэр энэ үгийг гурвантаа давтаж, ихэд онцолсон (ишлэл 11, 15, 17). Үүнээс хоньчин ямар утгаараа хоньдынхоо төлөө амиа өгдөг вэ хэмээх асуулт гарч ирнэ.

Ялангуяа Христийн цаг үед хоньчин байх нь зүгээр нэг ажил биш, харин амьдралын хэв маяг байсан. Хоньчны ажил тодорхой хугацаанд хийгээд дуусдаг ажил биш байв. Тэр хоньтойгоо өдөржин шөнөжин хамт, симбиоз үүсгэн амьдардаг байлаа. Есүс хоньдод санаа тавьдаггүй хөлсний хүн биш (ишлэл 13), харин тэднийгээ мэддэг хүн (ишлэл 14) болохоо бидэнд тайлбарласан. Есүс хоньдоо мэддэг. Эзэн бол биднийг нэрээр маань дуудаж, алдагдсан үед маань биднийг олох хүртлээ хайдаг хоньчин юм (Лук 15:4-5). Түүнчлэн Есүс зүгээр л сүрэгтэйгээ хамт амьдардаг сайн хоньчин биш. Тэр бидний төлөө амиа золиосолж, амилалтаараа дамжуулан бидэнд Сүнсээ өгсөн Сайн Хоньчин билээ.

Эзэн бол сүргийн Тэргүүн, чиглүүлэгч төдийгүй, хүн нэг бүрийг амьдралын минь хайр хэмээн дууддаг гэдгээ Сайн Хоньчны дүрээр дамжуулан бидэнд хэлэхийг хүсжээ. Та өөрийгөө “Христийн хувьд би чухал бөгөөд Тэр намайг боддог. Түүний хувьд би хязгааргүй үнэ бүхий амьдралтай нь дүйх үнэ цэнтэй, орлуулшгүй нэгэн” хэмээн бодоорой. Энэ бол зүгээр нэг үг биш юм шүү. Тэр үнэхээр л миний төлөө амиа өгч, миний төлөө үхэж, дахин амилсан. Яагаад гэж үү? Тэр надад хайртай, миний өөрөө ч олж хардаггүй гоо сайхныг маань хардаг учраас тэр.

Ахан дүүс ээ, өөрийгөө хангалтгүй, амьд байх ёсгүй гэж боддог хэчнээн олон хүн байгаа бол! Хэчнээн олон удаа бид өөрсдийнхөө үнэ цэнийг биелүүлсэн зорилгын тооноос, дэлхийн нүдээр амжилтад хүрсэн эсэхээс, эсвэл бусдын дүгнэлтээс хамаарна гэж боддог билээ! Хэчнээн удаа өчүүхэн зүйлсээс болж өөрсдийгөө хаядаг билээ! Гэтэл Түүний нүдэнд бид үргэлж хязгааргүй үнэ цэнтэй байдгийг Есүс өнөөдөр хэллээ. Бид хамгийн түрүүнд Түүний оршихуйд Түүнтэй хамт байж, Сайн Хоньчны халамжит гараар угтуулан өргүүлэх боломжийг өөрсдөдөө олгох үедээ хэн болохоо олж мэддэг.

Ахан дүүс ээ, өөрсдөөсөө дараах асуултуудыг асууцгаая. Амьдрал минь үнэ цэнтэй болохыг баталж өгдөг Тэнгэрбурханы итгэмжлэлийг хүлээн авахад би өдөр бүр цаг гаргаж чадаж байна уу? Христийн дэргэд, Түүний энхрийлэлд байхын тулд би залбирал, шүтэн бишрэхүй, магтаалд цагаа зориулж байна уу? Үүнийг хийвэл амьдралын нууцыг дахин нээнэ хэмээн Сайн Хоньчин хэлсэн шүү дээ. Ингэснээр Тэр чиний төлөө, миний төлөө, бид бүгдийн төлөө амиа өгсөн гэдгийг, Түүний хувьд бид бүгд чухал болохыг санах болно.

Амьдралд нэн чухал бүхнээ Есүсээс олоход Мариа эх бидэнд туслах болтугай.

 

Дараах үг

Эрхэм ахан дүүс ээ,

Өнөөдөр бид "Найдвар тарьж, энх тайвныг бүтээхэд дуудагдсан" уриатай Дуудлагын төлөө залбирах дэлхийн өдрийг тэмдэглэж байна. Сүм бол Сайн мэдээний үйлчлэлд зориулагдсан төрөл бүрийн билиг авьяас, дуудлага хоршсон найрал хөгжим мэт хамт олон юм. Өчигдөр үдээс хойш Гэгээн Петрийн сүмд шинээр томилогдсон Ромын шашны хүрээний санваартнууддаа чин сэтгэлийн баяр хүргэе. Бүгдээрээ тэдний төлөө залбирцгаая!

Ойрх Дорнод дахь үргэлжилсэн нөхцөл байдал миний санааг зовоож, харуусал төрүүлж байна. Өшөө авалт, дайны логикт автахгүй байхыг би дахин уриалмаар байна. Ихийг өөрчлөх хүчтэй яриа хэлэлцээр, дипломат харилцааны арга замуудыг хүмүүс цаашид зонхилон ашиглах болтугай. Палестин, Израйлын ард түмнүүд зовлон зүдүүрийг удахгүй зогсоож энх тайвныг тогтоогоосой хэмээн би өдөр бүр залбирч байгаа. Мөн дайны улмаас маш ихээр шаналж тарчилж буй Украин улсыг ч бид мартаж болохгүй.

Зааны ясан эрэг дэх Консолата бүлгэмийн залуу шашин дэлгэрүүлэгч, санваартан Маттео Петтинари ослын улмаас нас барсан тухай мэдээг би харуусан хүлээн авлаа. Тэрээр "цуцашгүй шашин дэлгэрүүлэгч" гэдгээрээ алдартай байсан бөгөөд өгөөмөр үйлчлэлийн агуу гэрчлэлийг үлдээжээ. Түүний сүнсний төлөө залбирцгаая.

Ром хот, Италийн бусад хэсэг болон олон орноос ирсэн мөргөлчид та бүхэнд би халуун мэндчилгээ дэвшүүлье. Мөн Апостолик бүлгэмийн гэлэнмаа нарт онцгойлон мэндчилгээ дэвшүүлье. Тэнгэрбурханы дуудлагад зориулагдсан ажилд баяр хөөртэй үйлчилж буй та нартаа баярлалаа! Витербо, Брешиа, Альба Адриатика болон Ареццо тосгодын сүсэгтнүүд, Galatina Maglie e Terre d'Otranto Ротари клубын гишүүд, Капокрочегийн залуус, Аззано Меллагаас ирсэн бататгал сакрамент хүртэх гэж буй хүмүүс, мөн Ром дахь Сант'Агнесе сүмийнхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Та бүхэнд Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Иммаколата бүлгэмийн оюутнуудад мэндчилье, та нар сайн байна! Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.

21 April 2024, 16:38

What is the Regina Coeli?

The antiphon Regina Coeli (“Queen of Heaven”) is one of four traditional Marian antiphons, the others being Alma Redemptoris Mater, Ave Regina Coelorum, and Salve Regina.

It was Pope Benedict XIV who, in 1742, enjoined the recitation of the Regina Coeli in place of the Angelus during Eastertide, that is, from Easter Sunday to the end of Pentecost. It is recited standing as a sign of Christ’s victory over death.

Like the Angelus, the Regina Coeli is said three times a day, at dawn, at noon, and at dusk, in order to consecrate the day to God and the Virgin Mary.

This ancient antiphon arose, according to a pious tradition, in the 6th century; it is attested in documentary sources from the first half of the 13th century, when it was inserted in the Franciscan breviary. It is composed of four short verses, each ending with an “alleluia.” With the Regina Coeli, the faithful turn to Mary, the Queen of Heaven, to rejoice with her at the Resurrection of Christ.

At the Regina Coeli on Easter Monday of 2015, Pope Francis spoke about the spiritual dispositions that should animate the faithful as they recite this Marian prayer:

“In this prayer, expressed by the Alleluia, we turn to Mary inviting her to rejoice, because the One whom she carried in her womb is Risen as He promised, and we entrust ourselves to her intercession. In fact, our joy is a reflection of Mary’s joy, for it is she who guarded and guards with faith the events of Jesus. Let us therefore recite this prayer with the emotion of children who are happy because their mother is happy.”

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >