蜜桃交友

Хайх

2024.10.16 Udienza Generale 2024.10.16 Udienza Generale  (VATICAN MEDIA Divisione Foto)

НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 10 сарын 16, Лхагва гараг

Католик шашны цуврал хичээл. Ариун С?нс ба с?йт б?сг?й. Ариун С?нс Тэнгэрбурханы х?м??с биднийг найдвар болсон Ес?с р?? удирдан залдаг. 9. “Би Ариун С?нсэнд итгэнэ”. Ариун нандин Католик шашны итгэл бишрэлийн нэг хэсэг болсон Ариун С?нс

Эрхэм ахан д??с ээ, ?гл??ний мэнд!

?мн?х хичээлээр бид Ариун Судраар дамжуулан Ариун С?нсний бидэнд илчилсэн з?йлсийг авч ?зсэн. ?н??д?р бид С?мийн болон Христэд итгэгчийн амьдралд Ариун С?нс хэрхэн амьд б?г??д идэвхтэй байдгийг авч ?знэ.

Эхний гурван зууны турш С?м Ариун С?нсэнд итгэх итгэлээ тодорхойлон тайлбарлах шаардлагаг?й гэж ?зэж байв. Жишээлбэл, Элч нарын бэлгэдэл гэгддэг С?мийн хамгийн эртний итгэл бишрэлийн ?гэнд: “Би тэнгэр газрыг б?тээгч Т?гс Х?чит Эцэг Тэнгэрбурханд итгэнэ. Би Т??ний амин ганц Х??, бидний Эзэн Ес?с Христэд итгэнэ. Тэрээр мэндэлж, амьсгал хураагаад тамд буун ?хлийг с?р?н амилж, тэнгэрт заларсан" гэсэн байдаг. ??ний дараа: "Би Ариун С?нсэнд итгэнэ" гэдэг байв. Ариун С?нсийг ??р ямар нэг ?гээр тодорхойлдогг?й байж.

Гэвч С?м тэрс ?зэлтэй тэмцэхийн тулд Ариун С?нсэнд итгэх итгэлээ ил?? нарийн тодорхойлох болсон. Д?р?вд?гээр зуунд энэ ?йл явцыг Гэгээн Афанасий эхл??лсэн. С?м Ариун С?нсний ариусгах чадалтай тэнгэрлэг ивээлийг мэдэрсэн нь Т??ний тэнгэрлэг м?н чанарт итгэх б?рэн итгэлийг т?р??лжээ. 381 онд Константинополь хотод болсон Христийн шашинтнуудын дээд хуралдааны ?еэр Ариун С?нсний тэнгэрлэг м?н чанарыг дараах алдартай ?гсээр тодорхойлсон юм: "Би Эзэн болон амь хайрлагч Ариун С?нсэнд итгэнэ. Тэрээр Эцэг ба Х??гээс гарчээ. Т??нийг Эцэг ба Х??гийн хамтаар тахин ш?тэж алдаршуулдаг. Тэрээр з?нчд??р уламжлан ?г??лжээ". ?дг?? бид эдгээр ?гсийг итгэл бишрэлийн ?чг??р давтсаар байгаа билээ. 

Ариун С?нс бол "Эзэн" гэж хэлэх нь Тэр ч бас Тэнгэрбурханы адил бидний "Эзэн" болохыг, Тэр б?тээл биш харин Б?тээгч гэдгийг илэрхийлж буй. Тэр Эцэг, Х?? хоёрын адил алдаршуулал бишрэлийг х?ртэх ёстой гэдэг нь Т??ний Эзэн болохын хамгийн том нотолгоо юм. “Ариун С?нс бол Эзэн, Тэр бол Тэнгэрбурхан” гэх томьёоллыг гаргахад гол ??рэгтэй оролцсон нь Василий гэгээнтэн байлаа. Тэр Ариун С?нсэнд Эцэг Х??тэй нэгэн адил х?ндэтгэлийг ?з??лэх ёстой гэж ?зэж байсан.

Дээд хуралдаанаар ийнх?? Ариун С?нсийг тодорхойлсон нь т?гсг?лийн биш, харин эхлэлийн цэг байлаа. Ариун С?нсний тэнгэрлэг чанарыг ил?? тодорхой баталгаажуулахад саад болж байсан т??хэн шалтгаануудыг даван дийлсний дараа энэх?? тодорхойлолт С?мийн м?рг?л болон теологид итгэлтэйгээр тунхаглагдсан юм. Дээд хуралдааны дараа Назианзусын Гэгээн Грегори эргэлзэлг?йгээр: "Ариун С?нс Тэнгэрбурхан м?н ??? Мэдээж м?н! Тэр Т??нтэй нэг м?н чанартай юу? Ариун С?нс жинхэнэ Тэнгэрбурхан м?н юм бол тийм ээ" хэмээсэн байдаг (Oratio 31, 5.10).

Ням гариг ??б?рийн м?рг?л дээр тунхагладаг "Би Ариун С?нсэнд итгэнэ" хэмээх итгэл бишрэлийн ?г ?н??гийн итгэгчид юуг хэлээд байна вэ? ?мн? нь итгэл бишрэлийн ?гэнд голчлон Ариун С?нс "Эцгээс гарчээ" хэмээдэг байсан бол удалг?й Латин С?м "Эцэг ба Х??гээс гарчээ" гэх болсон. "Ба Х??гээс" гэх ?г нь Латин хэлээр "Filioque" юм. "Filioque" гэх ?гээс ??дэлтэй маргаан Дорнын болон ?рнийн с?м хоёрын хоорондох маш олон хуваагдлын шалтгаан (эсвэл шалтаг) болсон. Мэдээж бид ?н??д?р энэ асуудлыг авч ?зэхг?й л дээ. Тэгээд ч хоёр с?мийн хооронд яриа хэлэлцээр ?рн?ж буй ?н??гийн орчинд ?нг?рс?н ?еийн хурцадмал байдал намдаж, "ялгаатай байдалтайгаа эвлэрэн" харилцан бие биеэ б?рэн х?лээн з?вш??р?х найдвар т?рж буй. "Ялгаатай байдалтайгаа эвлэрнэ" гэх ?гэнд би дуртай. Христэд итгэгчдийн дунд олон ялгаа бий. “Тэр ийм урсгалынх, энэ протестант, тэр ийм тийм…” гэх мэт. Гэвч ялгаатай байдалтай эвлэрч хайран дотор хамтдаа алхах л хамгийн чухал юм.

Саад бэрхшээлийг даван туулж, итгэл бишрэлийн ?гэнд тунхаглагдаж буй дээрх ?гсээс бидний хувьд хамгийн чухал нь Ариун С?нс бол "амь ?г?гч", "амь хайрлагч" гэх ?гс юм. “Ариун С?нс ямар амьдралыг хайрладаг вэ?” хэмээн ??рсд??с?? асууцгаая. Б?тээлийн эхэнд Тэнгэрбурханы амьсгал Адамд амьдралыг ?гч газрын шороог “амьд биет” болгосон билээ (Эхлэл 2:7). Одоо шинэ б?тээлд Ариун С?нс Тэнгэрбурханы х??хд??д болсон итгэгч нарт шинэ амьдралыг, Христийн амийг, ер бусын амьдралыг ?гч буй. Паул: “Христ Ес?с доторх амийн С?нсний хууль нь чамайг н?глийн болон ?хлийн хуулиас ч?л??лс?н” (Ром 8:2) гэж тунхагласан.

Ариун С?нсний бидэнд ?гс?н амь бол м?нх амь юм! Энэ нь бидний хувьд хамгийн агуу б?г??д тайтгаруулах х?чтэй мэдээ. Б?х з?йл энд дуусна, дэлхий дээрх б?рэн эрхт эрх мэдлийг олж авах гэсэн шударга бус тэмцлээс аврагдаж чадахг?й гэх айдсаас маань итгэл бишрэл биднийг ч?л??лж ?гд?г. Элч Паулын ??р нэг ?г ??нийг батална: “?хэгсдээс Ес?сийг амилуулсан Нэгэний С?нс та нарын дотор оршвоос, Христ Ес?сийг ?хэгсдээс амилуулсан Тэр та нарын дотор оршдог ??рийн С?нсээр дамжин ?хлийн биест чинь амь ?гн?” (Ром 8:11). С?нс бидний дотор оршдог, Тэр бидний дотор бий.

??рсдийн буруутай ?йлдлээс биш, харин ??р шалтгаанаар амьдралын утга учрыг хараахан олж чадааг?й байгаа х?м??сийн т?л?? б?гдээрээ ??рсдийн итгэлээ х?гж??лцгээе. ?хлээрээ бидэнд ?нэлж баршг?й бэлгийг авч ?гс?н Ес?ст талархахаа б?? мартаарай!

Тусгай мэндчилгээ

?н??д?р энд ирсэн х?м??с, ялангуяа Англи, Дани, Норвеги, ?мн?д Африк, Энэтхэг, Кувейт, Малайз, Филиппин, ?мн?д Солонгос, Канад, АНУ-аас ирсэн англи хэлээр ярьдаг м?рг?лчд?д халуун мэндчилгээ дэвш??лье. НАТО-гийн Батлан ??хамгаалах коллежийн т?л??л?гчид, Хойд Америкийн коллежийн Теологийн тасралтг?й боловсролын х?рээлэнгийн санваартнууд болон Грегорийн их сургуулийн сангийн гиш??дтэй мэндчилье. Та б?хэн болон гэр б?лийнхэнд нь би бидний Эзэн Ес?с Христийн баяр баясгалан, амар амгаланг дуудан залбирч байна. Тэнгэрбурхан та б?гдийг ивээг!

Ариун Эцэгийн ?гсийн хураангуй

Эрхэм ахан д??с ээ. ?н??д?р бид С?мд амьд б?г??д идэвхтэйгээр ажиллаж буй Ариун С?нсний талаарх хичээлээ ?ргэлжл??лнэ. Итгэл бишрэлийн ?чигт тунхагласнаар Ариун С?нс бол “Эзэн болон амь хайрлагч” юм. Т?гс Жаргалт Ариун Гурвалын амьдралд Ариун С?нс нь Эцэг, Х?? хоёртой адилхан тэнгэрлэг буюу “нэг м?н чанартай” юм. Тэрээр “амь хайрлагч” учраас н?гэл болон ?хлийг ялан дийлсэн Христийн ялалт, амийг бидэнд ?гд?г. Энэ ерт?нцийн зовлон з?д??р, шударга бусын дунд Ариун С?нс бидэнд найдварыг ?гд?г. Амьдралыг маань болон ерт?нцийг ??рчл?х чадвартай Христийн Амилалтын х?чинд итгэх итгэлийг маань бэхж??лж ?г?хийг Ариун С?нснээс гуйцгаая.

16 October 2024, 11:57

Хамгийн с??лийн Сонсголууд

Б?гдийг унш >