НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 6 сарын 26, Лхагва гараг
Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын ?д?рт зориулсан Католик шашны сургаал номлол.
Эрхэм ахан д??с ээ, ?гл??ний мэнд!
Н?Б-ын Ер?нхий Ассамблей 1987 онд энэ ?дрийг Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын ?д?р болгон тэмдэглэх шийдвэрийг гаргасан билээ. Энэ жилийн сэдэв нь урьдчилан сэргийлэх ажилд х?р?нг? оруулах нэн чухал хэрэгцээнд анхаарлаа хандуулж байна.
II Иохан Паул Гэгээнтэн “Хар тамхины хэрэглээ дэлгэрсэн газрууд ядуурч доройтдог. Мансууруулах бодисын хэрэглээ х?ний ??х?ч, ёс суртахуунт байдлыг сулруулдаг агаад эрхэм ?нэт з?йлсийг нурааж байдаг. Амьдарч, нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулах х?ний х?сэл эрмэлзлийг бодисын хэрэглээ ?г?й хийдэг" хэмээсэн.[1] Эдгээр нь эргээд хар тамхи, мансууруулах бодисын хэтэрсэн хэрэглээнд х?ргэдэг. Гэвч донтогч б?р "??рийн гэсэн ?в?рм?ц т??хтэй б?г??д бид тэднийг сонсож, ойлгож, хайрлаж, аль болох эдгээж, эр??лж??лэх ёстой. Тэнгэрбурханы х??хд??д болохынхоо хувьд тэдний эрхэм чанар хувиршг?й" гэдгийг санацгаая.[2] Х?н б?р эрхэм чанартай.
Тэглээ гээд хар тамхины наймаачдын хорон санаа, ?йлдл??дийг бид тоохг?й ?нг?рч болохг?й. Тэд бол алуурчид! Пап XVI Бенедикт н?х?н сэргээх т?вд зочлох ?еэрээ, "Нийгмийн б?х давхаргын тоо томшг?й олон залуус, насанд х?рэгчдэд учруулж буй ноцтой хор х?н??лийнх?? талаар эргэц??лэхийг би хар тамхины наймаачдаас шаардаж байна. Та нар Тэнгэрбурханы ?мн? хийсэн ?йлдлээ тайлбарлах хэрэгтэй болно. Х?ний эрхэм чанарыг ингэж уландаа гишгэж болохг?й” хэмээх хатуу ?гсийг хэлсэн.[3] Хар тамхи х?ний ??эрхэм чанарыг уландаа гишгэж орхидог.
Мансууруулах бодисын хэрэглээг либералчлах нь донтолтыг бууруулна гэдэг худлаа. Зарим улс оронд аль хэдийн хэрэгжиж эхэлсэн энэ санааны уршгаар хар тамхины хэрэглээ нэмэгдсэн. Мансууруулах бодист донтсон х?м??с болон тэдний ар гэрийнхний олон эмгэнэлтэй т??хийг би мэднэ. Тийм ч учраас тэрх?? аюултай бодисуудыг ?йлдвэрлэх, худалдаалах явдлыг таслан зогсоох нь ёс суртахууны ??рэг гэж би боддог. Хар тамхины наймаачид бол ямар ч ?нээр хамааг?й эрх мэдэл, м?нг?ний т?л?? явдаг ?хлийн наймаачид м?н. ?хлийн наймаачид ямар олон байна вэ! Х?чирхийллийг бий болгож, зовлон з?д??р, ?хлийг тарьдаг энэ гамшигтай тэмцэхийн тулд нийт нийгэм эр зоригтой байх шаардлагатай.
Мансууруулах бодисын ?йлдвэрлэл, наймаа нь бид б?гдийн гэр болсон Дэлхийд ч хор н?л??тэй. Жишээлбэл, Амазоны сав газарт энэ улам б?р тодорхой харагдаж байна.
Мансууруулах бодистой тэмцэх ??р гол арга нь урьдчилан сэргийлэлт юм. ??нийг шударга ёсыг дэмжих, залуу х?м??сийг хувийн болон нийгмийн амьдралыг бий болгогч ?нэт з?йлсэд сургах, тусламж хэрэгтэй х?м??стэй хамт байх болон ирээд?йд найдвар т?р??лэх замаар хийнэ.
Янз б?рийн шашны х?рээ болон улсуудад Апостолик айлчлал хийх ?еэрээ би Сайн мэдээний зарчмын дагуу ?йл ажиллагаа явуулдаг хэд хэдэн н?х?н сэргээх т?вд зочилсон. Тэд бол Сайн Самари х?ний зарчмаар амьдарч буй санваартан, сахилтан, эгэл с?сэгтн??дийн х?чтэй б?г??д найдвар т?р??лэм т?л??л?л билээ. М?н хар тамхинд донтсон х?м??сийг эмчлэхэд, энэ гамшгийг таслан зогсооход чиглэсэн шударга хууль тогтоомж, бодлогыг сурталчлах чиглэлээр хамба лам нарын чуулгануудаас хийж буй ажлууд миний сэтгэлийг тайтгаруулж байна.
Тэдний нэг жишээ болсон La Pastoral Latinoamericana de Acompañamiento y Prevención de Adicciones (plapa) салбар байгууллагуудын д?рэм “архи, сэтгэцэд н?л??л?х бодисын болон бусад т?рлийн донтолт (садар самуун, шинэ технологи гэх мэт) нь газарз?йн байршил, нийгэм, соёл, шашин ш?тлэг, насны ялгаанаас ?л хамааран бидэнд н?л??лд?г асуудал” болохыг х?лээн з?вш??рчээ. “Бид хоорондоо ялгаатай байсан ч...хамтдаа нэгдэж туршлага, урам зориг, х?ндрэл бэрхшээл??дээ хуваалцахыг х?снэ” гэж тэд бичжээ. [4]
М?н 2023 оны 11 сард “Амар амгалан, найдварын т?л??л?гч болох залуучуудыг чадавхжуулах нь” сэдвээр уулзалт хийсэн ?мн?д Африкийн хамба лам нарыг дурдмаар байна. Уулзалтад оролцсон залуучуудын т?л??л?л уулзалтыг “Б?с нутгийн хэмжээнд залуучуудыг эр??л, идэвхтэй байлгахад чиглэсэн чухал ?йл явдал боллоо” гэж тодорхойлсон. Хамба лам нар: "Бид мансууруулах бодисын хэрэглээтэй тэмцэх ажилд т?л??л?х, дэмжих ??рэгтэй болохоо х?лээн з?вш??рч байна. Залуусыг нэгнийхээ оронд ??рсдийг?? тавьж ?зэн, нэгнээ ойлгох сэтгэлтэй байхыг х?сэж байна" гэсэн юм. [5]
Эрхэм ахан д??с ээ, дэлхий даяар сая сая х?н хар тамхинд донтох эмгэнэлт н?хц?л байдалтай тулгарч байна. Хар тамхины хууль бус ?йлдвэрлэл, наймааны дуулиантай н??р тулсан бид ??нд хайхрамжг?й хандаж болохг?й. Бидний Эзэн Ес?с т?р азнаад, х?м??ст ойртож, тэдний шархыг эдгээдэг байсан. Т??ний ойр дотно хэв маягийг бид ч м?н даган дуурайх учиртай. Бид сул дорой, зовж буй х?м??сийн ?мн? т?р азнаад, ганцаардал шаналлын орь дууг нь сонсож, тэднийг босгож, хар тамхины боолчлолд орсон нэгнийг буцаан амьдруулахад туслах ёстой. [6] Залуу х?м??ст хар тамхи ?гд?г гэмт хэрэгтн??дийн т?л?? залбирцгаая. Тэд бол гэмт хэрэгтн??д, алуурчид м?н! Тэдний з?рх ??рчл?гд??сэй хэмээн залбирцгаая.
Мансууруулах бодисын хэрэглээний эсрэг олон улсын энэ ?д?р Христэд итгэгч бид болон с?мийн б?лг??д хамтдаа хар тамхины эсрэг ажил ?йлс, залбирлаа сэргээцгээе. Баярлалаа!
Тусгай мэндчилгээ
Энд ирсэн англи хэлээр ярьдаг м?рг?лчид болон зочид, ялангуяа Англи, Герман, Конго, Австрали, Энэтхэг, Филиппин, Вьетнам, Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн х?м??ст халуун мэндчилгээ дэвш??лье. Ялангуяа олон оюутны б?лэг болон тэдний багш нарт энэ ?дрийн мэндийг х?ргэе. Та б?хэн болон гэр б?лийнхэнд нь би бидний Эзэн Ес?с Христийн баяр баясгалан, амар амгаланг дуудан залбирч байна. Тэнгэрбурхан та б?хнийг ивээх болтугай!
Эцэст нь миний бодол залуучууд, ?вчтэй х?м??с, ?нд?р настнууд болон шинээр гэрлэсэн х?м??ст хандаж байна. Энэ бямба гарагт бид Ром хотыг ивээгч Петр, Паул гэгээнтн??дийг дурсан м?рг?л ?йлдэх болно. Тэдний ?лгэр жишээг дагаж, дайны улмаас зовж шаналж буй Украйн, Палестин, Израил, Мьянмар зэрэг улсын х?м??с удахг?й дахин амар амгаланг олохын тулд тэдэнд Тэнгэрбурханы хайрыг гэрчлээрэй.
Би та б?хнийг адисалъя.
Ариун Эцэгийн ?гсийн хураангуй
Эрхэм ахан д??с ээ, ?н??д?р бид Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын ?дрийг тэмдэглэж байна. Энэ жилийн сэдэв нь урьдчилан сэргийлэх ажилд х?р?нг? оруулах хэрэгцээнд анхаарлаа хандуулж буй. Мансууруулах бодисын донтолт нь тухайн х?ний эрхэм чанарт т?дийг?й нийгмийн сайн сайханд с?рг??р н?л??лд?г нийгмийн гамшиг билээ. Хар тамхины хууль бус худалдаа, т??нээс ??дэлтэй хор х?н??лтэй тэмцэхийн зэрэгцээ т??нээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод дэмжлэг туслалцаа ?з??лэхэд ил?? их х?чин чармайлт гаргах шаардлагатай байна. Сайн мэдээний зарчмын дагуу хар тамхины хэрэглээнд боолчлогдсон х?м??сийг эдгээх, н?х?н сэргээх с?лжээ, х?т?лб?р??дийг бий болгож, тэр дундаа залуучуудын хар тамхины хэрэглээний тархалтыг зогсоох хууль тогтоомжийн санаачилгыг дэмжин ажиллаж байгаа хувь х?н, б?лг??дийн х?чин чармайлтыг бид ?н??д?р сайшааж байна. Хувьдаа болон С?мээрээ нийлж тэднийг залбирлаараа дэмжин ажлыг нь урамшуулцгаая.