蜜桃交友

Хайх

АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 6 сарын 30, Ням гараг

Эрхэм ахан д??с ээ, Ням гарагийн мэнд х?ргэе!

?н??дрийн литургийн Сайн мэдээний айлдал хоорондоо холбоотой мэт харагдах хоёр гайхамшгийн тухай ?г??ллээ. Охин нь х?ндээр ?вдс?н синагогийн ахлагчдын нэг Иаирын гэр л?? Ес?сийг явж байх ?ед цус алдалттай нэгэн эмэгтэй Т??ний хувцсанд х?рдэг. Ес?с т?р зогсож тэр эмэгтэйг эдгээнэ. Энэ хооронд Иаирын охин нас барсан гэх мэдээ ирсэн хэдий ч Ес?с ахлагчийн гэрт очиж, охины ?р??нд ороод гараас нь барьж т??нийг босгодог (Марк 5:21-43). Энэ хэсэгт эдгэрэл ба дахин амилалт гэсэн хоёр гайхамшиг тохиожээ.

Айлдалд энэ хоёр эдгээлтийг нэг дор ?г??лэн бичсэн байдаг. Аль аль нь биед х?рэх замаар эдгэрчээ. Цус алдалттай эмэгтэй Ес?ст х?рч эдгэсэн бол, Ес?с охины гарт х?рч эдгээсэн билээ. Ийнх?? "х?рсэн" нь яагаад чухал вэ? Яагаад гэвэл тэр хоёр эмэгтэй бузар гэж тооцогдож байсан юм. Нэг нь цус алдалттай учраас, н?г?? нь нас барсан учраас тэдэнд х?рч болохг?й гэж х?м??с ?зэж байлаа. Харин Ес?с ??рт нь х?рэхийг тэдэнд з?вш??рс?н б?г??д ??р?? ч тэдэнд х?рэхээс айгааг?й. Бие махбодыг анагаахаасаа ч ?мн? Ес?с, Тэнгэрбурхан х?м??сийг цэвэр бузраар нь ялгаж тусгаарладаг гэх шашны хуурамч итгэл ?нэмшлийг эсэрг??цсэн. Бид б?гд Т??ний х??хд??д учраас Тэнгэрбурхан биднийг ялгадагг?й. Хоол х?нс, ?вчин эмгэг, тэр байтугай ?хэл ч х?нийг эс бузарлана. Харин бузар з?рх х?нийг бузарладаг.

Бид бие махбод болон с?нсээрээ зовж, шархалж, х?нд н?хц?л байдалд орсон ч, гэм н?гэлтэй байсан ч Тэнгэрбурхан биднээс зайгаа барьдагг?й. Тэр биднээс ичихг?й, биднийг ш??хг?й. Харин ч Т??нд х?рэхийг бидэнд з?вш??рд?г агаад ??р?? бидэнд х?рэхийн тулд ойртон ирж, ?хлээс биднийг амилуулдаг юм. Тэр ?ргэлж бидний гараас бариад, “Охин минь, х?? минь, бос!” хэмээдэг (Марк 5:41). Тэр биднийг эрч х?чтэй урагш алхахыг х?сдэг! Биднийг, "Эзэн, би гэм н?гэлтэй х?н" гэхэд Тэр, "Урагш алх; би чамайг аврахын тулд чиний т?л?? гэм н?гэл болсон” гэж хариулдаг. “Гэхдээ Эзэн минь, Та н?гэлтэн биш ш?? дээ” гэвэл Тэр, “?г?й ээ, гэхдээ би чамайг аврахын тулд н?глийн б?х ?р дагаврыг тэвчсэн юм” хэмээнэ. Энэ хэчнээн сайхан бэ!

Ес?сийн бидэнд ?гс?н д?р зургийг з?рхэндээ хадгалж авцгаая. Тэнгэрбурхан таны гараас барьж, таныг дахин босгох болно. Тэр таны ?вд?лтийг мэдэрдэг б?г??д, таныг эдгээж, шинэ амь ?г?х??р танд х?рнэ. Тэр х?н болгонд хайртай учраас хэнийг ч ялгаварладагг?й.

Тиймээс ??рсд??с?? дараах асуултуудыг асууцгаая. Тэнгэрбурхан ийм гэдэгт бид итгэдэг бил??? Эзэн, Т??ний ?г, Т??ний хайр бидэнд х?рэхийг бид з?вш??рд?г бил??? Бид ахан д??сээ босгохын тулд гараа сунгадаг бил??? Эсвэл ??рсдийн сонирхол, таалалд суурилан х?м??сийг ялгаж зай барьдаг уу? Бид х?м??сийг ийм тийм гэж ялгадаг ш?? дээ. Та б?хнээс нэг асуулт асууя: Тэнгэрбурхан, Эзэн Ес?с х?м??сийг ялгадаг бил??? Х?н б?р дотроо хариулаарай. Тэнгэрбурхан х?м??сийг ялгадаг бил??? Гэтэл би байнга х?м??сийг ялгаж амьдарч байгаа юм биш биз?

Ахан д??с ээ, б?гдээрээ Тэнгэрбурханы з?рхийг харцгаая. С?м болон нийгэм хэнийг ч "бузар" хэмээн гадуурхалг?й, ?р??сг?л ?зэлд авталг?й, янз б?рийн т??хтэй х?м??сийг ижилхэн угтан авч, хайрлах учиртай.

Бидний болон б?х дэлхийн т?л?? залбирахыг Эелдэг з??л?н эх, Цэвэр Охин Мариагаас гуйцгаая.

 

Дараах ?г

Эрхэм ахан д??с ээ, Ром хотын ард иргэд болон олон орноос ирсэн м?рг?лчид та б?хэнд энэ ?дрийн мэндийг дэвш??лье!

Би Польшийн Скочов хотоос ирсэн “Misyjna Jutrzenka” шашин дэлгэр??лэх б?лгэмийн х??хд??д болон Калифорниа, Коста Рикагийн с?сэгтн??дтэй онцгойлон мэндчилье.

С?мийн Охид б?лгэмийн гэлэнмаа нарт энэ ?дрийн мэндийг х?ргэе. Тэд эгэл с?сэгтн??дийн хамтаар эдгээр ?др??дэд ??рсдийн б?лгэмийн ??сгэн байгуулагч, Эрхэмсэг Мария Олива Боналдогийн м?рийг дагаж м?рг?л ?йлдэж буй. М?н Мантуагийн ойролцоох Гонзага нутгийн залуустай мэндчилье.

?н??д?р бид Ромд итгэл бишрэлээсээ болж тарчилж ?хсэн анхны х?м??сийг санан дурсаж байна. ?дг?? бидний цаг ?еийн х?м??с ч эрт зууны ?еийнхнээс ил?? тарчлалыг амсаж байгаа. Дэлхийн ?нц?г булан б?рд байгаа манай ахан д??с итгэл бишрэлийнхээ улмаас гадуурхагдаж, хавчлагад ?рт?ж байгаа ба ингэснээрээ тэд С?мийг ?р жимстэй болгож буй. Зарим нэг нь тарчлалтай н??р бардам тулгарч байна. Тэднийг дэмжиж, Христийг хайрладаг хайрынх нь гэрчлэлээс урам зориг авцгаая.

6 сарын с??лчийн энэ ?д?р б?гдээрээ Ес?сийн Ариун Нандин З?рх дайныг х?сэж буй х?м??сийн з?рхэнд х?рч, тэднийг дайны оронд яриа хэлэлцээр, энх тайвныг х?сэх х?сэлтэй болгож ??рчл??сэй хэмээн гуйцгаая.

Ахан д??с ээ, Украйн, Палестин, Израил, Мьянмар болон дайны улмаас шаналж буй бусад олон газрыг бид мартаж болохг?й!

Б?гдэд нь Ням гарагийг сайхан ?нг?р??лэхийг х?сье. Миний т?л?? залбирахаа мартуузай. ?дийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.

30 June 2024, 17:55

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Coeli

Б?гдийг унш >